Monday, February 15, 2010

Space art..

Wednesday, January 13, 2010

гудамжны хувцас загвар

Хувцас хүний дотоод мэдрэмжийн нэг илэрхийлэл. Ямар мэдрэмжээр амьдралд хандана, яг л тийм хувцас өмсөнө. Загвар, дизайн дагаж дэгжин хувцаслах нь зүйн хэрэг. Гэхдээ хүчээр хэтрүүлвэл сайхан харагдахгүй нь лав. Харин зарим хүмүүс өөрийн мэдрэмжээрээ хувцаслан өөрийгөө бусдад илэрхийлдэг. Энэ бол энгийн гудамжны хувцас загвар.
Гудамжны хувцас загварын чиг хандлага эрх чөлөөтэй амьдралын хэвшлээс хамаараад ихэвчлэн томоохон хотуудын залуу үеийнхний дунд түгээмэл тархсан байдаг. Мөн залуусын дунд оршдог дийлэнх чөлөөт амьдарлын хэвшлүүд өөр өөрийн гудамжны хувцас загварын онцлогтой. Жишээлбэл Хиппичүүд, Панкууд, Скинүүд (мулзан толгойтнууд), Готик рокууд, Хип Хопууд гэх мэтчилэн хувцас загварын урсгал чиглэлүүдийг энд дурдаж болно.